Нью-Йоркийн тайзнаа Монгол моделиуд "алхана"
Монголын загвар өмсөгчид олон улсад аль хэдийнээ хүлээн зөвшөөрөгдөж, чансаагаараа дээгүүрт бичигдэх болсон. Ази моделиуд дундаа бие хаа, царай зүс, техник ур чадвараараа ялгардаг тэд олон улсын чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсээр буй.
Манай улсаас дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог томоохон улсуудын загварын шоуны тайзнаа алхдаг мэргэжлийн моделиуд цөөнгүй бий.
Энэ удаад "New York Couture Fashion Week"-д оролцож эх орноо сурталчлахаар манай улсын урдаа барьдаг моделууд бэлтгэлээ базааж дуусчээ. Уг баг бүрэлдэхүүнд олон улсын гоо сайхны олимп буюу "Дэлхийн мисс"-д эх орноо төлөөлөн оролцож чамгүй амжилт гаргаад ирсэн мисс Батцэцэг, Баярцэцэг болон загвар өмсөгч Пүрэвдулам, Бадамгэрэл, Долгион,Буджаргал нар багтаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ