"MNTM"-ийн оролцогч Ш.Мандхайн шинэ төрх

Монголд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдсан "Mongolia”s Next Top Model" нэвтрүүлэг нэг хэсэгтээ шуугиан тариад байсан. Тус нэвтрүүлэгт оролцсон оролцогчид ч мөн одоог хүртэл олны анхаарлын төвд байсан хэвээр. Оролцогчдод реклам, кино, клипний санал ихээр ирэх болсон бөгөөд загварын карьер нь ч мөн өсч буй.

Тус нэвтрүүлгийн нуугдмал очир эрдэнэ гэгдээд байсан оролцогч Ш.Мандхайн ичимхий бөгөөд хээгүй байдал үзэгч олны хайрыг татаад байсан. Тэрээр шоуны үед "Надад бусад охид шиг давхараатай алаг нүд, өндөр хамар, гоё уруул байхгүй болохоор хэцүү байна" хэмээн гомдоллож суусан удаатай.

Гоо сайхны мэс засал өндөр хөгжиж эрэгтэй хүнийг ч эмэгтэй болгодог болсон өнөө үед хэн хүнгүй өөртөө бяцхан хэмжээний засвар хийлгэдэг болжээ. Харин түүний хувьд өөртөө өөрчлөлт хийн давхараа оёулжээ. Хүсч байсан үр дүндээ хүрч том алаг нүдээ эргэлдүүлэх болсон тэрээр өөртөө тун чиг сэтгэл хангалуун явах болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ