Загвар өмсөгч С.Сарнайгийн ээлжит "брэнд"
"Яг түүн шиг" шоунд оролцсоноор олны нүдэнд өртөх болсон загвар өмсөгч С.Сарнай өөрийн нэрийн "MONROZE" бүсийг гаргасан билээ. Тэгвэл тэрээр мөн өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн гаргажээ.
Тухайлбал, Япон улсад үйлдвэрлэгдсэн арьс арчилгааны MONROZE" брэндийн нүүр цэвэрлэгч шингэн, нүүр чийгшүүлэгч, 100 хувийн гиалуроны хүчил зэргийг худалдаанд гаргаж эхэлжээ.
Япон улсад олон жил амьдарч байсан тэрээр Япон бүсгүйчүүдийн гоо сайхны нууц болох чийглэг арьсыг Монгол бүсгүйчүүддээ бэлэглэхээр шийджээ. "MONROZE" брэндийн сав баглаа боодлын хувьд түүний нөхөр хийц загварыг нь гаргасан бөгөөд цаашдаа өөр олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргах төлөвлөгөөтэй гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ