О.Пүрэвдуламын "том" нууц дэлгэгджээ
Алтны магнат Ц.Мянганбаярын “бага хатан” О.Пүрэвдулам анх миссийн тэмцээнд орохдоо ийм л хавтгай цээжтэй бүсгүй байж. Загварын тайзнаа чамлахааргүй туршлага хуримтлуулан, өөрийн гэсэн хэв маягийг бий болгож чадсан тэрээр олны танил, бэл бэнчинтэй эрчүүдтэй болзож явсаар эцэст нь өөрөөсөө үе мултарсан Ц.Мянганбаярыг эхнэр болох мисс Д.Ариунцэцэгээс нь салгаж суусан гэгддэг. Алтны магнатын хайр ивээлд багтаад удаагүй байхдаа 500 сая төгрөг шалаараа нэг цацаж, яаж үрэхээ мэдэхгүй “эрхэлсэн” түүнийг олон хүн шүүмжилж байлаа.
Өмнөх эхнэрүүдтэй нь адилаар мөн л Сингапурт амаржиж, М.Мишээл охиноо төрүүлсэн топ бүсгүй харин гоо сайхны мэс заслаар хөхөө томруулсан гэдгээ одоо хэр нь хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Гэвч гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд оролцож, загварын тайзнаа гунхаж явсан топ бүсгүйн гэнэт “томорсон” хөхний нууцыг эдгээр зураг үнэнээр нь “тайлбарлах” биз ээ.
Тэрээр гадаад төрхөндөө сэтгэл хангалуун явдаг хэдий ч, хагас нүцгэн зургаа тэр бүр авахуулдаггүй байсан аж. Харин миссийн тэмцээнд оролцож, усны хувцастай тайзан дээр алхах үедээ л биеийн галбираараа гайхуулж явсан О.Пүрэвдулам сүүлийн жилүүдэд өөр сонголт хийж эхэлсэн. Топ модель маань дотуур хувцасны сурталчилгаанд тоглож, энгэр цээж нь ил гарах дөхсөн чамин хувцаснаас салахаа байсан нь түүний бие галбирт гарсан энэхүү “өөрчлөлт”-тэй холбоотой гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ