Б.Бат-Энэрэл: Хүүхдээрээ юм өө эд нар
Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж, олны хайр хүндэтгэл хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэл өнөөдөр “Глобал” олон улсын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон байна. Тэрээр ангийнхнаа хараад “Хүүхдээрээ юм өө, эд нар” хэмээжээ.
Б.Бат-Энэрэл сурагч болсон сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Гоё байна. Өнөөдөр надтай хамт элсэн орж эрдмийн их өргөөндөө хүрэлцэн ирсэн бүх найздаа баярын мэнд хүргье. Бүгдээрээ чадна аа. Сайн сурч чадна шүү. Би хичээлээ яг дуу сурч байгаа юм шиг сайн сурна. Хүүхдүүд ч мөн адил сайн сурах байх. Би өнөөдөр 600 найзтай болсон” хэмээн ярьсан байна.
МУГЖ С.Батсүх хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Зүгээр нэг хүү биш. Завханы театр руу ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ. Үүнээс гадна сонин сонин зүйл их асууна. Үзэгч олон чамайг хайрлаж үзэж байна гэхээр “Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэж хэлэх жишээний гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ