Мисс Б.Гэрэлчулууны багахан "засвар"
Загварын ертөнцөд хөл тавиад удалгүй миссийн тэмцээнд оролцож, бэлтэй эрсийн нүдийг хужирлаж явсан Б.Гэрэлчулуун МҮОНТ-ийн “Тусгай салаа” киногоор олонд илүүтэй танигдсан бүсгүй. “Miss Mongolia” тэмцээнд дөрвөн ч удаа оролцож байж миссийн титэм гардсан тэрээр урлагийн сургуулийн жүжигчний анги болон бизнесийн сургуулийн гадаад харилцааны ангид давхар суралцаж төгссөн нэгэн.
Бэлтэй айлын эрх танхи охин ч гэлээ, нэлээд хэрсүү зантай мисс бүсгүйн хувьд оюутан ахуй цагтаа жүжигчин залуутай хамтран амьдарч байсан бөгөөд түүнийхээ ачаар “Тусгай салаа” киноны дэд ахлагч Номингийн дүрд тоглосон гэлцдэг. Гэвч олны танил болмогцоо найз залуугаа мартаж, алдарт Ц.Мянганбаяртай нэр холбогдсоноор амрагийн намтар нь чамгүй зузаарчээ. Харин энэ үедээ хөх томруулах мэс ажилбар хийлгэж, загварын тайзан дээр нүүр бардам алхах “эрхтэй” болсон нь үнэн юм билээ.
Төрөлхийн сайхан хөхтэй хүүхнүүдээс ч ялгарахааргүй дур булаам харагддаг гэх мисс Б.Гэрэлчулууны өөрчлөлт энэ хоёр зургаас ядах юмгүй мэдэгдэх биз. Миссийн тэмцээнд оролцохдоо хятадын наалддаг хиймэл хөх хэрэглэсэн бүсгүйчүүд олон л харагддаг. Гэвч мисс Б.Гэрэлчулууны хуурамч "хөх" тухайн үед хөхний даруулганых нь цаанаас ил гарч, бүр нэвт гэрэлтэж харагдсан нь хэвлэлийнхэний дуранд ийнхүү тод буужээ. Өдгөө гэр бүлийн амьдрал зохиож, хөөрхөн охины ээж болоод байгаа мисс, загвар өмсөгч бүсгүй маань Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ажиллаж эхэлснээр МҮОНТ-ийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгээ орхижээ. Сүүлийн үед нэлээд жин нэмж, намба суусан тэрээр загварын ертөнцөөс бүр мөсөн хөндийрсөн бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ