О.Осоржамаа олныг гайхашруулсан үйлдэл дахин гаргахгүй гэж амлав

"Сити” дээд сургуулийн жүжигчний ангид суралцах хүсэл нь талаар болж, түүнд урилга гардуулсан эрхмүүд хэлсэндээ хүрээгүй тул арга мухардсан О.Осоржамаа амьдралаа бодохоор шийджээ.

Сургуулийн удирдлагууд худал амлалтаасаа ичихдээ түүнд гэр барьж өгсөн бөгөөд О.Осоржамаа цуг шорлог хийж зардаг байсан айлаасаа өрх тусгаарласан гэнэ. Фэйсбүүкт бичлэг оруулж, олны доог тохуу болохоос залхсан тэрээр гар утсаа зарж, усны тэргээ шорлогны тэрэг болгон өөрчлөхөөр шийджээ.

Улмаар өөрийн гэсэн шорлогны бизнестэй болж, МУГЖ Н.Ариунболд болон дуучин Д.Намсрайноров нарыг дайлах хүсэлтэй явдгаа нэгэн хэвлэлд ярьсан байсан. Хэдийгээр өөрийг нь элдэв янзын сурталчилгаа, аль нэг намын үйл ажиллагаанд оролцохыг урьдаг ч гэлээ, О.Осоржамаа итгэл үнэмшлээ худалдахыг хүсдэггүй гэнэ. Тиймдээ ч цахим ертөнцөөс хэсэг хугацаанд холдож, даруу төлөв байхыг эрхэмлэсэн О.Осоржамаа дахин олныг гайхуулж цочроосон үйлдэл гаргахгүй гэдгээ амлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ