Серена Уильямс Шараповаг "үзэн яддаг"
Талбайн теннисний хоёр од Серена Уильямс, Мария Шарапова нар нэгнээ үзэн яддаг талаар яригддаг. Гэвч тэд юунаас болж ингэсэн нь тодорхойгүй байдаг билээ. Тэгвэл тамирчид юунаас болж маргалдах болсон талаар Оросын теннисчин Мария Шарапова өгүүлжээ.
Мария “Unstoppable” гэх намтар номоо гаргаж байгаа аж. Тэрээр номондоо энэ талаар дурдалгүй өнгөрч чадаагүй байна. Мария 2004 онд 17 настай байхдаа Уимблдоны финал дээр тухайн үед маш алдаршсан байсан Серена Уильямсыг хожиж байжээ. Тэр цагаас эхлэн талбайн теннисний оддын дунд маргаан дэгдсэн байна.
Шарапова хүүхэд байхдаа түүнийг хожсонд Серена дургүйцэж, үзэн яддаг байх гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэр үед алдарт теннисчнийг хувцас солих өрөөнд уйлж байхыг Мария харсан байна. Тэд нийт 21 удаа таарч тоглоход 19 нь Серенагийн ялалтаар төгсч байсан юм. Гэвч Серена анхны тоглолтоо одоог хүртэл мартаж чаддаггүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ