А.Хишигдалай: Төрөлхийн сайхан хөх, өгзөгтөө хэзээ ч мэс хүргэхгүй
Сонсогч фэнүүддээ уянгалаг сайхан дуунуудаас гадна шударга сэтгэлгээ, зөв амьдралын тухай өөрийн үзэл бодлоор байнга шахуу сюрприз барьж явдаг дуучин А.Хишигдалайг зарим хүмүүс “Этгээд бүсгүй” гэж тодорхойлох нь бий. Угийн хатуу үгтэй гэдгээ нуугаагүй дуучин маань ч энэ бүхнийг үгүйсгэсэн удаагүй. Уран бүтээлийн анхны ажлаа “Royal music” студид даатгаж, чамгүй мөнгөөр хамтарч ажиллах гэрээ байгуулж байсан А.Хишигдалай одоо хэн бүхэнд танигдсан дуучин.
Урлагийн тайзнаа ид гялалзаж яваа чадварлаг дуучин бүсгүй маань өөрийн өмсч зүүж, эдэлж хэрэглэж буй бүхнээ “Хөдөлмөрийн маань хөлс хүч, үр шим” гэж ярих дуртай. Тиймдээ ч чамин хээнцэр хувцас, содон загварлаг нүдний шил тэргүүтнээ үе тэнгийн охид залууст гайхуулан цахим хуудсандаа зургийг нь байнга оруулдаг. Түүгээр ч барахгүй, “Хүний Lexus 570 хэчнээн сайхан ч, хөдөлмөрөөрөө олж авсан хөөрхөн машин минь хан хорвоогийн хамгийн гоё машин шиг л санагддаг” хэмээн бардамнаж байсан билээ.
Анх тайзан дээр гарч байсан үеэ бодвол эрс өөрчлөгдөөд байгаа дуучин бүсгүй хамраа өндөрлүүлж, нүдэндээ давхраа хийлгэн, эрүүнийхээ ясны хэлбэрийг засуулснаар улам ч үзэсгэлэнтэй болсон. Гэхдээ төрөлхийн сайхан хөх, өгзөгтөө хэзээ ч мэс хүргэхгүй хэмээн гайхуулсан тэрбээр “Алтжин” брэндийг сурталчлан “ориг” бие галбираараа дахин бахархаад авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ