Жүжигчин Х.Баярмаа миссийн тэмцээнд оролцож байгаагаа "нуужээ"
Эцэг эхийнхээ авьяас чадварыг өвлөн, урлагийн хүн болохоор сэтгэл шулуудсан жүжигчин Х.Баярмаа “Дэлхийн мисс”-т хүртэл эх орноо төлөөлөн оролцоод авсан. Залуухан, царайлаг жүжигчин бүсгүйн карьер гэрлийн хурдаар өсч, урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ эзэлсэн билээ.
Гэвч угийн хөдөлмөрч, шаргуу зантай Х.Баярмаагийн хувьд мэдлэг боловсролоо дээшлүүлж, ирээдүйд чадварлаг уран бүтээлч болохоор алс холын Америкийг зорьсон цаг саяхан. Харь оронд түүртэх юмгүй амьдарч, англиар ус цас шиг ярьдаг болсон жүжигчин маань сүүлийн үед реклам сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох болжээ.
Тэрээр олон орны моделиудтай хамт сурталчилгааны зураг авахуулж, тус улсад зохион байгуулагдсан загварын шоунд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон байна. Алдартай дизайнеруудын урласан шилдэг бүтээлүүдийг амилуулж, өндөр үнэлгээ авсан жүжигчин Х.Баярмаа өдгөө олон улсын миссийн тэмцээнд өрсөлдөж яваа гэнэ шүү. Залуухан, халуухан үзэсгэлэнт бүсгүйн хувьд, энэхүү тэмцээнд түрүүлэх магадлал нэлээд өндөр байгаа бололтой. Хамгийн хачирхалтай нь, тэрээр энэ төрлийн тэмцээн уралдаанд оролцох гэж буйгаа ойр дотныхоо хүмүүсээс хүртэл тас нуужээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ