Сири Улмаа дуучин Нараг уурлуулав
Цахим ертөнцөд тун ч идэвхтэй байдаг дуучин бүсгүй сэтгүүлч Х.Уламбаярын үзэл бодлыг эсэргүүцэж, ээжүүдийн дунд жинхэнэ маргаан дэгдээлээ. Хэлье гэснээ хэний ч өмнө ил гаргачихдаг сэтгүүлч залуу өөрийн цахим хуудсаар дамжуулан “Нөхөр чинь үрчгэр цамцтай явж байхад чи нүүрээ мянга будаад яадаг юм” хэмээх шүүмж үгийг бичиглэсэн нь дуучин бүсгүйг бухимдахад хүргэжээ.
Тиймдээ ч мөнөөх постыг нь хуулбарлаж, өөрийг нь дэмждэг олон мянган ээжүүдэд харуулахдаа “Эхнэр чинь нүүрээ чамаар будуулаагүй л бол чиний үрчгэр цамцтай явах үгүй чинь чиний л асуудал шүү. Жич: Ээжүүд минь хүүхдүүдээ хэнээс ч хараат бус амьдрах чадвартай болгож л сургадаг юм шүү” гэж аминчлан захиад амжив. Мэдээж хэрэг, энэ бүхэн нь олон мянган эхнэр, ээжүүдийн хувьд өвсөн дунд шүдэнз шидсэнтэй адил зүйл болох нь ойлгомжтой.
Дуучин бүсгүйн хариу үйлдэл олны дэмжлэгийг хүлээснээр барахгүй “Эхнэрийн чинь царай уйтгар гунигтай байвал мянга индүүдсэн цамц өмсөөд яадаг юм” гэж хүртэл сэтгэгдлээ илэрхийлэн бухимдацгаав. Ийнхүү жирийн нэгэн сэтгүүлч залуугийн хэлсэн шүүмж олны хүрээг хамарч, дуучин Нарагийн “ачаар” хэрүүлийн сэдэв болж хувирах нь тэр. Магадгүй, нүүр будгийн тал дээр мэргэжлийн хүмүүсээс ч дутахааргүй гэгддэг дуучин Нарад энэ мэт асуудал эр нөхрийн цамцтай хамт огт падлийгүй бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ