Трансжендер Б.Солонго бүрэн төгс эмэгтэй хүн болсноо зарлалаа.

Трансжендер мисс Б.Солонго саяхан хүйсийн шилжилтийн мэс засалд амжилттай ороод иржээ.Тэрээр уг мэс заслаараа бүрэн төгс эмэгтэй хүн болсноо зарлалаа.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа бикинитэй зургаа оруулан "Хүн бүр хувьсан өөрчлөгддөж болдог. Амжилт бүсгүйчүүд минь. Өөрчлөлт талаас нь тусгаарай. Хааяа ийм зураг оруулах цаг нь болсон байна" хэмээжээ. Түүний энэ үйлдэл нь олон хүмүүсийн эргэлзээг тайлах үйлдэл байсан хэмээн тэрээр өөрийн лайв бичлэгээр дамжуулан хэлжээ.

Мөн тэрээр удахгүй Хөвсгөл далайн эрэг дээр уран сайхны байдлаар бикинитэй зургаа авахуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашдаа чөлөөт уран бүтээл хийх, олон улсын хэмжээний тэмцээн уралдаануудад оролцохоор зэхэж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ