Т.Бархүүгийн өмссөн гутлын өндөр найман см, 42 размер гэнэ

“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын хоёр дахь дугаарын ялагчаар Т.Сэрчмаа буюу Халиун тодорсон билээ. Харин "ард түмний ялагч” буюу мессеж саналаар домогт дуучин Cher-ыг дуурайсан Т.Бархүү тодров. Тэрбээр өнгөрсөн дугаарын ялагч төдийгүй мөн мессеж саналаар шилдэг оролцогч болсон юм.

Дуучин Cher-ээс ялгахын аргагүй хувцаслалт, нүүр будалт, бүжиг гээд түүний үзүүлбэр үзэгчдийг баясгаж инээд бэлэглэж чадсан билээ.Мэргэжлийн сургуулиа дүүргээд “X-Түц” продакшинд ажиллаж байгаад амьдралын эрхээр харь орныг зорьж бидний нэрлэдгээр “хар бор” ажил хийж байснаа ч тэрбээр үзэгчдээсээ нуусангүй. Сонирхуулахад, Т.Бархүүгийн өмссөн гутлын өндөр найман см гэнэ. Харин размер нь 42 гэсэн шүү. Үзэгчдийг хөгжөөж, тэдний сэтгэлд хүрсэн сайхан үзүүлбэр үзүүлэхийн тулд эр, эм ямар ч алдартан таарсан чадлынхаа хэрээр яг түүн шиг байна хэмээн амлаж буй Т.Бархүүд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ