“Яг түүн шиг-2”-ын 8 дахь оролцогч Г.Ганхүү байлаа

Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь удаагийн тоглолт эхэллээ. Ням гаригийн үдэш бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь дугаарт “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами нар оролцох нь тодорхой байсан бол найм дахь оролцогч нь анхны дугаар дэлгэцээр цацагдтал нууц хэвээр байсан юм. Тэгвэл өчигдөр үдэшнайм дахь оролцогч буюу нууц ноёнтон тодорч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байлаа.

Харин Г.Ганхүүгийн оронд продюссер Б.Наранзун уг шоуны шүүгчийн суудалд суулаа. Жүжигчин Н.Онон дахин шүүгчээр ажиллаж байгаа бол зочин шүүгчээр жүжигчин Г.Ундармаа уригдсан юм.

“Яг түүн шиг-2” шоуны анхны дугаарын ялагчаар жүжигчин Т.Бархүү тодорсон юм. Тэрбээр СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дүрд хувирч, “Наян булаг” дууг нь дуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ