“Яг түүн шиг-2” шоуны оролцогчид өнөөдөр үзэгчдийг алмайруулна

Урлагийн салбар салбарын төлөөллүүд нэгэн тайзнаа чуулан дэлхийн болоод Монголын урлагийн оддын дүр төрх, дуу хоолой, уран бүтээлийг амилуулдаг “Яг түүн шиг-2” шоуны шинэ өнөөдөр 20.00 цагт “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүрнэ.

Энэ удаагийн шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “ХТүц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами нар оролцоно. Харин найм дахь оролцогч үзэгчдийн дунд оньсого хэвээр байгаа. Олны анхаарлыг татсан тэрхүү “нууц ноён” хэн байв гэдэг өнөөдөр тодорно.

Цахим сүлжээнд хэдийнээ тэрхүү найм дахь эрхэм бол жүжигчин Л.Сөрөлт, дуучин С.Зоригт хэмээн таамаг яваад эхэлсэн. Юутай ч шоуны найм дахь оролцогч олны танил эрэгтэй юм.

Мөн энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон гэдгийг зохион байгуулагчид дуулгасан. Чухам хэн хэн шүүгчээр сууж, авъяастнуудад үнэлгээ өгөхийг өнөөдрийн шинэхэн дугаараас харах л үлдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ