“ТҮЦНИЙ ОХИД”-Энэ бол эмэгтэй хүний үнэн түүх.

Нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү найруулагч Галбаярын бас нэгэн өвөрмөц нэртэй уран бүтээл ирэх сард нээлтээ хийхээр зэхэж буй. Тодруулбал “Түцний охид” нэртэй тус уран бүтээлийн гол дүрд МУАЖ С.Сарантуяа, СТА Т.Хулан, залуу жүжигчин Т.Бадамжав нар ажиллажээ. Найруулагч өөрийн цахим хуудаснаа:

“ТҮЦНИЙ ОХИД” киноныхоо постерийг та бүхэндээ дэлгэж байна.Өнгөрсөн 2016 он миний хувьд хайрт эгчээсээ хагацсан хатуу жил байсан. Эгч минь өрх толгойлсон эмэгтэй байсан юм.Тэр мөчөөс эхлэн энэ сэдвээр кино хийх юмсан гэсэн бодол шөнийн зүүдэнд зохиол болон ирж өдрийн бодолд кино кино кино гэсээр нэг л мэдэхэд зорилго болчихсон байсан билээ. Энэ бол эмэгтэй хүний үнэн түүх.Энэ бол ямарч гоёчлол ямарч халил хэрэггүй бодит байгаа л АМЬДРАЛ. Өнөөгийн нийгэмд байгаа бүхий л өрх толгойлон зүтгэж яваа хүчирхэг эмэгтэйчүүддээ зориуллаа. Та бүхэн гаднаа инээж дотроо уйлж дэлхийг нуруундаа дүүрч явдаг Ижий нар билээ” гэжээ.

Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Түцний охид” киноны постерийг хүргэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ