Дуучин Нара С.Жавхланг Хэлэх Үггүй Болгов
Аливаа өвчнийг эм хэрэглэлгүй өлөн шээсээ ууж эдгээцгээе гэх УИХ-ын гишүүн С.Жавхлангийн уриалгад цахим сүлжээ хэрэглэгчид янз бүрээр хандаж байгаа. Харин түүний энэхүү уламжлалт анагаах зөвлөгөөг таагүй хүлээж авсан нэгэн бол дуучинНара юм. Тэрбээр гишүүн С.Жавхланд хандаж:
"УИХ гишүүн Жавхлан танаа"
Цаг үе орчин нөхцөлтэйгөө авцалдаагүй шээсний тухай энэхүү бодлого тань арай хэтийджээ.
Саяхан бид эрүүл орчинд, эрүүл хүнс хэрэглэж эрүүл амьдарч байсны дүнд шээс хүртэл эм болж эхийн шээсээр хоолойгоо зайлж, өлөн шээсээ ууж хамрын үзүүрийн ханиадыг хатгаа болгочилгүй явдаг байсан...
Ханиадны вирус гэнэн тэнэг байхад, жижүүрийн эмээр өвчин эдгэдэг байхад ээжийнхээ шээсийг шүтээд эрүүл амьдарч болдог байлаа.
Гэтэл өнөөдөр утаа угаар болж, уушиг хогоор бөглөрч, ханиадны вирус зомби болж халдварт өвчин хурдан тархаж, шинж тэмдэг илрэх нь өвчин эхэлж байгаа биш даамжраад дундаа орчихсон энэ үед өрхийн эмчийн мэдлэг ядмагдаж, Эрүүл мэндийн салбар хүчгүйдэж, ээж бүр аргаа барж, эцэг бүр бухимдлаа барьж ядаж яваа энэ үед "ЭЭЖ НЬ ШЭЭСЭЭ УУЛГААД ХҮҮХДИЙН ХАНИАДЫГ ЭМЧИЛДЭГ" гэж чадал дутсан зөвлөгөө битгий өгөөчээ, ЖАВХЛАН ГИШҮҮНЭЭ...
Таны санааг ойлгож байгаа ч хуучин эрүүл орчинд эрүүл ээжийн шээс рашаан байхад бид өсчээ...
Гэтэл одоо хортой нөхцөлд хордсон биеийн хүнд элементүүд мөн хорыг аван гарч буй шээс өөрөө эм байхаа больсоон...
ЭЭЖҮҮДЭЭ УЛАМЖЛАЛТ АРГААР АСАРЧ ТОЙЛОХ ХУГАЦАА ХАНИАДНЫ ВИРУСЫН ХУРД ХҮЧ, ХОРТ УТААТАЙ ХАВСРАН ӨВЧИН ҮҮСГЭЖ БАЙГАА ХУГАЦААГ ХЭДИЙН ГҮЙЦЭХЭЭ БОЛЬСОН...
Тиймээс заавал мэргэжлийн эмчид, хүүхдийн сайн эмчид хандаарай....
Антибиотек баруун солгойгүй хэрэглэх нь зүй бус ч энэ нь шээсээр эмчил гэсэн үг биш шүү...
Бие даагч гишүүн гэдэг зүгээр нэг гоё ярьдаг байх биш өөрийнхөө бүрэн эрхийн хувьд бодит ажлууд хийх боломж бас байгаа шүү дээ” гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ