Хунтайж Уильям засвар өмсөгчтэй хамт байгаад баригджээ

Папараци нарШвейцарынуулын цанын баазадАвстралийн загвар өмсөгчбүсгүй Софи Тейлортай хамт байхад ньбританийн хунтайж 34 настай Уильямын зургийг татаж амжжээ. 24 настай сайхан бүсгүй загварын үзүүлбэрийн тавцан дээр цөөн үзэгддэг ч,эротик шинжтэй зураг татуулахад байнга оролцдогоороо зартай нэгэн юм.

Хунтайж английн нийслэлд Кейт Мидлотоныг хоёр хүүхэдтэй нь орхиод,уулын цанын баазад24 настай загвар өмсөгчтэй зугаацаж явна хэмээн олон нийт таамаглаж байсан хэрэг.

Дараа нь хунтайжөөр нэгэн клубт харагдаж, энд тэр найз нөхдийнхөө хамтүүр цайтал бүжиглэж, архи ууж байж харагдсан байна. Тийнхүү эмээ, өвөө зэрэг ахмад үеийнх нь Весминстерийн сүмд мөргөл үйлдэж байхад, хатан хаан хоёрдугаар Елизаветагийн ач хүү “Вербье”клубт хөгжилдөж байж таарчээ. Үүнээс нэг өдрийн өмнөсурвалжлагчид түүнийг өөрийн найз Гай Пелли болон австралийн загвар өмсөгчийн хамт шар айраг шимсэн шиг сууж байхыг харцгаасан байна.Дараа өдөр нь тэр “La Vache”ресторанд бүсгүйн хамт үдийн хоол зооглож байжээ.

34 настай хунтайжХамтын нөхөрлөлийн өдөрт зориулсан гол ёслол – Вестминстерийн сүмд болсон мөргөлд оролцоогүй байна. Нөгөө талаас, хунтайжгэргий, хүүхдүүдээ орхиод,амралтын өдрүүдийг загвар өмсөгч бүсгүйтэй өнгөрүүлсэн нь таагүй тодорхойлолт болж байна. Английн хаан ширээ залгамжлагчийн ийм байдал нь Уильямнөхрийн үүргээ биелүүлдэггүй юм байна гэсэн яриа дахин гарах шалтгаан болж мэднэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ