Шивээсээр сэвх хийх тренд бий болжээ

“Ёо, энэ сэвхээ яаж алга болгох вэ” гэж шаналдаг охид харин ч баярлах цаг иржээ. Учир нь цаана чинь сэвхтэй болох гэсэн охид бүсгүйчүүд байна. Тэд хүчээр буюу сэвхийг шивээсээр хийх болжээ. Нэг үгээр баруунд сэвхний шивээс тренд бий болоод байгаа аж. Гэхдээ энэ нь хиймэл мэт харагдахгүй яг л байгалиасаа мэт жинхэнэ харагддаг байна. Хамгийн гоё нь, эдгээр нь хоёр жилийн дараа гэхэд аяндаа өөрөө арилчихдаг гэнэ. Тэгэхээр сэвхтэй охидод хандахад цаана чинь үүнийг гоо сайхны нэг хэсэг гэж үзэх болсон байна шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ