"Mongolias next top model" шоуны ялагч тодрох мөч ойртсоор
Долоо хоног бүрийн бямба ням гаригт үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж буй "Mongolias next top model" шоуны 15 дахь тусгай дугаар үзэгчдэд хүрсэн. Шоунд шилдэг 16 охиноос ердөө 3 охин тунаж үлдээд байгаа. Тодруулбал Ю.Балжидмаа, Б.Номин-Эрдэнэ, Т.Цэрэндолгор нар. Өчигдөр үзэгчдэд хүрсэн дугаарт шилдэг гурван оролцогч ямар нэгэн сорил, даалгавар гүйцэтгээгүй юм.
Харин тэд хасагдсан 13 оролцогчтой уулзаж, нэвтрүүлгийн дараа өөр өөрсдийн амьдралдаа гарч буй өөрчлөлтийн талаар ярилцаж хамгийн хамгийн нь хэн байсныг тодруулсан юм.Нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар энэ сарын 12-ны бямба гаригт тодрох бөгөөд цорын ганц ялагч тодрох мөч ойртсоор байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ