Монголын тэшүүрчид, хүүхэд залуучуудын хагас зуун жилийн мөрөөдөл нуржээ
МОНГОЛЫН ТЭШҮҮРИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГА 2010 ОНД ЮУ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ:
1. Олон Улсын Олимпийн Хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ОУТХолбооны Ерөнхийлөгч ноён О.Чинкуанта болон Азийн тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч М.Х.Чангнар 2005 онд Монгол улсад анх удаа айлчилж “Битүү дээвэртэй хиймэл мөсөн гулгуурын талбай бүхий Өвлийн спортын цогцолбор”-ыг Монгол улсад анх удаа барьж байгуулах асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж туслахаа илэрхийлсэн нь бидний томоохон амжилтын нэг болсон.
Зураг 1.ОУТХолбооны Ерөнхийлөгч О.Чинкуанта, тухайн үеийн МУ-ын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой уулзалт хийж байсан. 2005 он.
2. Манай улсад анх удаа “Битүү дээвэртэй хиймэл мөсөн гулгуурын талбай бүхий өвлийн спортын цогцолбор” барьж байгуулах “INDOOR ICE-RINK” төслийг 2005 онд Унгарын мэргэжилтэн Г.Янош, МТХ-ны Дэд ерөнхийлөгч Р.Энхбат нар боловсруулсан.
Зураг 2.
“INDOOR ICE-RINK” төсөл
Зураг 3, 4. УБ хотод баригдах 3500 хүний суудалтай битүү дээвэртэй хиймэл мөсөн гулгуурын талбай бүхий өвлийн спортын цогцолборын зураг төслийг Унгар улсын TECHNO-KARP KFT компаниар, макетыг хийлгэсэн.
3. Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 36500м2 талбайг Орон сууцны шинэ хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулан “Битүү дээвэртэй, хиймэл мөсөн гулгуурын талбайн газрыг БТСУХорооны нэр дээр авсан.
Зураг 5. Хан-Уул дүүргийн орон сууцны шинэ хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “Битүү дээвэртэй, хиймэл мөсөн гулгуурын талбай бүхий өвлийн спортын цогцолбор” баригдах газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
4.ОУТХолбооны Тэргүүлэгч гишүүн, Азийн Тэшүүрийн Холбооны Ерөнхийлөгч ноён М.Х.Чанг 2007 онд Монгол улсад айлчлал хийж Хандгайтад “Хиймэл мөсөн гулгуурын талбай бүхий тэшүүрийн спортын иж бүрэн цогцолбор”-ыг барьж байгуулах “HANDGAIT-ICE RINK” төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцон, ажиллаж байв.
Зураг 6. Хандгайтын хөрөнгө оруулалтын санамж бичиг, 2008 он
|
Зураг 7. Хандгайтын спорт цогцолборын ерөнхий төлөвлөгөө
|
Ази Тивийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох гүйлтийн тэшүүрийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байлаа.
Зураг 8. Хандгайтын мөсөн гулгуурын талбай, 2000 он
МОНГОЛЫН ТЭШҮҮРИЙН ХОЛБООНД 2014 ОНД ЮУ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ.
1.Хан-Уул дүүргийн “Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбай байгуулах зориулалттай” газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны А/482 дугаар Захирамжаар хүчингүй болж, алдсан.
2.Монголд “Өвлийн цогцолбор ордон” барих зориулалтаар 2013 онд9,6 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгасан ч ашиглаж чадалгүй хураалгасан.
3.Хандгайтын амны МТХолбооны Мөсөн гулгуурын талбайн газрын татварыг хуулийн дагуу нэг ч удаа төлөөгүйн улмаас хүчингүй болж, газраа алдсан.
4.Ц.Даваасүрэн МТХолбоог удирдах үед санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн (500,0 сая төг).
5.“Сочи-2014” Өвлийн Олимпийн эрх авч чадаагүйн улмаас Тэшүүрийн спортын Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ баг татан буугдсан (2011-2013 онд улсын төсвөөс жил бүр Тэшүүрийн спортын Үндэсний шигшээ багт 24-26 сая төгрөгийг цалинд, арга хэмжээний зардалд 100-120 сая төгрөгийг зарцуулжээ).
6.Гадаад харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулж байгаагүй.
Ингэж МТХолбооны өмнөх удирдлагуудын 15 жилийн хөдөлмөрийг ДӨРӨВХӨН жилийн дотор устгажээ. Түүнчлэн Монголын үе үеийн тэшүүрчид, хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдлийг нурааж, нийгмийн хариуцлагагүй ажилласныг гэрчилж байна.
Иймд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн удирдаж байх хугацааны санхүү болон үйл ажиллагаанд Аудитын шалгалт хийлгэж, дүгнэлтийг гаргуулж байна.
Ц.ДАВААСҮРЭНГИЙН АР ТАЛ БОЛОГЧИД ТЭШҮҮРИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ, ТАМИРЧДЫНХАА НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА УЧРААС ШҮҮХЭД ХАНДАЖ МАГАДГҮЙ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэр хүндэд нь халдаж байгаа тамирчин ОУХМастер А.Зул, дасгалжуулагч Ж.Долгорсүрэн нарын ажлын үр дүн, амжилтыг зарцуулсан санхүүжилттэй нь уялдуулан танилцуулъя.
ДАСГАЛЖУУЛАГЧ Ж.ДОЛГОРСҮРЭН БОЛОН Д.ЭНХБАЯР НАРЫН 2010-2016 ОНЫ
АЖЛЫН ҮР ДҮН БОЛОН ЗАРЦУУЛСАН САНХҮҮЖИЛТ
ДАСГАЛЖУУЛСАН ТАМИРЧДЫН МОНГОЛ УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛСЭН ТОО
|
ДАСГАЛЖУУЛСАН ТАМИРЧДЫН ЗЭРЭГ ЦОЛ ХҮРТСЭН ТОО |
ГАДААД, ДОТООД ЦУГЛАРАЛТ, ТЭМЦЭЭНИЙ ЗАРДАЛ /2010-2016 он/ |
ЦАЛИН ХӨЛС
Мян.төг /Сард
|
|||||||
2013 |
2014 |
2015 |
2016 |
ОУХМ |
СМ |
СДМ |
БТСХТ,МҮОХ, МТХ |
Хувь болон хандив |
||
Ж.Долгорсүрэн |
2 |
62 |
20 |
6 |
5 |
8 |
6 |
10,0 сая төг |
50,0 сая төг |
НБТСГ-200,0 МТХ-ноос 140,0 Нийт 340,0 |
Д.Энхбаяр |
18 |
1 |
6 |
7 |
2 |
3 |
1 |
350,0-400,0 сая төг |
- |
ҮШБА- 500,0 “Алдар” СХ- 400,0 МТХ- 200,0 Нийт 1,100,0 |
Бусад дасгалжуулагч |
1 |
8 |
1 |
1 |
- |
4 |
10 |
|||
Улсын хэмжээнд нийт |
21 |
70 |
27 |
14 |
7 |
15 |
17 |
|||
Ж.Долгорсүрэн нь дасгалжуулж байсан тамирчдад хувиасаа болон хандиваар нийт 20,0 гаруй сая төгрөгийг зарцуулж байсан.
|
МОНГОЛЫН ШИЛДЭГ 5 ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН
2015-2016 ОНЫ АМЖИЛТ БА САНХҮҮЖИЛТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ