Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байна. Хөдөө аж ахуйн биржийн ажлын хэсэг тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ХХААХҮЯам, СЗХороо, мэргэжлийн холбоод, биржийн харилцагч үйлдвэр хоршоод зэрэг холбогдох байгууллагуудад танилцуулга хийн санал авч, төслийн агуулгын сайжруулалтыг хийн хууль өргөн баригчид хүргүүлээд байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу биржийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үр нөлөөний болон зардлын судалгаа нь Хууль зүйн хүрээлэнгийн судалгааны шинжилгээний албанд хийгдэж байна. Тус зөвлөх үйлчилгээтэй холбогдуулан Хөдөө аж ахуйн биржийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн Хууль зүйн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нартай уулзаж тус хуулийн төслийн талаар санал солилцож, тодруулга өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ