Зүсээ хувиргасан Н.Наранхүүг маргааш эх оронд нь авчирч, саатуулан шалгаж эхэлнэ
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн том дуулианы эзэн Дамбадаржаагийн Наранхүү гэгч байв.
Тэрбээр нүүрсний хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч зугтжээ. Энэ нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг баривчлагдсаны яг маргааш гэсэн үг аж. Улмаар БНХАУ-ын Шанхай, Макао зэрэг бүс нутгуудаар зорчин, царай төрхөө хувиргажээ. Нүүр хувиргах мэс засалд орж, хятад иргэдийн нэр дээр байр түрээслэн ашиглаж байсныг /2023.09.15/-ны өдөр саатуулагдаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ