ХӨСҮТ-өөс мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдал: 

 

                            Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 14-15-нд БНХАУ-д айлчилна. 


11:00 цагт: ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын зөвлөмж болон бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар өөрийн байрандаа мэдээлэл өгнө.

 

12:00 цагт: “Шинэ цас” калигафын үзэсгэлэнгийн нээлт “Бичиг соёл” төвд болно.

 

14.00 цагт: Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа мэргэжлийн боксын WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тэмцээний жин үзлэг болон хэвлэлийн хурал Баянгол зочид буудлын ресторанд болно.

 

16:00 цагт: ”18 дахь хаврын хайр” драмын жүжиг энэ сарын 15,16 21, 22, 23-нд Улсын Хүүхэд Залуучуудын Театрт болно. 

 

19:00 цагт: Хайр дурлалын аялгууг зүрхэнд хүргэгч дуучин Д.Болд, Наагий, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нарын дуулсан 20 гаруй дуунаас бүрдсэн онцгой үдэш Zaisan Hill Complex-д болно. 

 

-Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт-тэмцээн энэ сарын 16 хүртэл үргэлжилж байна. 

 

 

Орон нутагт:

-Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж, мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр 2025” олон улсын форум үзэсгэлэнг Орхон аймагт зохион байгуулна.

 

-Өвлийн аялал жуулчлалын хамгийн том үйл ажиллагаа “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд болж байна. 

 

Хилийн чанадад:

-“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-өөс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 42 мин

Улаанбаатарт -5 хэмийн хүйтэн
Уржигдар 08 цаг 32 мин