АНУ-д бичиг, баримтгүй амьдарч буй гадаадын иргэдийг албадан буцаах ажлыг эрчимжүүлжээ
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2025/02/12/r3ijqb6s736wofq6/АНУ-д бичиг баримтгүй амьдарч буй гадаадын иргэдийг албадан буцаах ажлыг эрчимжүүлжээ.jpg)
АНУ-ын Цагаачлал, Гаалийн хэрэгжилтийн Алба (ICE) тус улсад бичиг, баримтгүй оршин суугаа гадаадын иргэдийг баривчлах, албадан буцаах ажлыг эрчимжүүлжээ. Иймд дараах зөвлөмж мэдээллийг хүргэж байна.
Хэрэв та ICE-т саатуулагдсан бол холбогдох журмын дагуу:
- Өөрийн харьяа Монгол Улсын Консулын газартайгаа холбогдох эрхтэй. Энэ эрхээ эдэлж, ар гэртээ мэдээлэл хүргүүлж, нөхцөл байдлаа уламжлах боломжтой.
- Өмгөөлөгчтэй холбоо барьж, өмгөөлөгч хөлслөх эрхтэй (ICE өмгөөлөгч үнэгүй олгодоггүй)
- Сан Франциско хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газрын шуурхай утас (Emergencey onle): +(415) 8559524
Эх сурвалж: Сан Франциско хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ