“Хөх сувд 2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2025/02/13/tv3glfh87wnrzdlx/“Хөх сувд 2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ.jpg)
“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам өнөөдөр /2025.02.13/ Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд эхэлнэ. Уг наадмын эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн зэрэг зохиогдох бол маргааш мөсөн волейболын тэмцээн, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт болох аж.
“Хөх сувд 2025” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлажээ. Арван өдөр үргэлжлэх уг наадмын хүрээнд “Хөх цом” яруу найргийн наадмыг зохион байгуулагдана. Яруу найргийн эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс II шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ.
Өнгөрсөн жил “Хөх сувд 2024” мөсний баярыг дотоод, гадаадын 50 000 зочид, аялагч амрагчид үзэж сонирхсон мэдээлэл бий. Сүүлийн гурван жилд зочдын тоо 5 дахин өссөн гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, холбогдох яам мэдээлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ