Наймдугаар сарын НӨАТ-ын азтан өнөөдөр 13 цагаас тодорно

Ebarimt сугалааны тохирол өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд 13 цагаас явагдана. Үүнд өнгөрөгч наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.

Сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E Barimt” аппликейшнаар шууд дамжуулна.

Сугалаагаар:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ