Ерөнхий сайд Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Тайширын УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Мөн уламжлалт буюу дизель станцтай харьцуулахад нэг кВт цаг тутамд 700-750 төгрөгийн хэмнэлт гаргаснаар улсын төсөвт 175-200 тэрбум төгрөгийн боломж үүсгэж, эдийн засгийн хувьд анх байгуулсан өртгөө бүрэн нөхөж, дахин хоёр УЦС барих хэмжээний хэмнэлтийг бий болгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ