Пап Францисын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө

Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Тэрбээр сайн үйлстнүүдтэй уулзалт хийж, “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоод 12:00 цагт Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордох хөтөлбөртэй байна.

Айлчлалтай холбогдуулан өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд:

  1. Олимпын гудамж
  2. Манлайбаатарын гудамж”
  3. Нарны зам
  4. Энхтайваны өргөн чөлөө
  5. Ард Аюушийн гудамж
  6. Наадамчдын гудамж
  7. Чингис хаан олон улсын нисэх буудлын замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй байхыг ТЦА-наас зөвлөлөө.

Гүюг хааны захидлыг дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өгсөн нь нь айлчлалын онцлог байлаа. Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж байгаа аж.

Ромын Пап Францис "Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай" хэмээн нийтэд хандан хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ