"X Богд Жавзандамба эрдэнийн эрих ёсчлон хүртлээ"
X Богд Жавзандамба эрдэнийн эрих ёсчлон хүртэх үйл ажиллагаа өчигдөр Ганданатэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болсон байна.
Энэ талаар Гандан Лавран Ажлын албанаас "Дээрхийн гэгээн, Оройн дээд, Очирдара Богд Жэвзүндамба хутагтын 10 дугаар дүрийн хувилгаан, хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүйд, Данзанжамбалчойживанчүг дээдэс бээр Монгол түмний их багш Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон Богдын хүрээний мэргэн гавж Лувсандаян ламтны жигдлэн найруулж Төвөдийн мэргэд дээдэст дамжуулсан, Мажиг дүвбий жалмо хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурхны насны авшгийг багшаас шавьд,чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртлээ.
90 гаруй жилийн тэртээ Монгол орноос дамжсан ховор номын авшиг, Монгол орноо эргэн дэлгэрлээ.
Энэхүү гайхамшигт буяны үрээр Дээдэс багш нарын өлмий өнөд бат оршиж, буяны садныг шүтэгч номын нөхөд дээдийн номын рашаанаар цэнгэж, Бурхан бодитой Жэвзүндамба хутагт таны шашин зүг бүрдээ дэлгэрэх болтугай" хэмээн мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД