"Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ажиллаж байна
Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн баасан гараг бүр Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдээс авлигын эсрэг мэдээлэл хүлээн авч байгаа. Иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлжээ. Үүнтэй холбоотойгоор тус Ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж байна. Уулзалтад нийслэлийн болон есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирлага, албан хаагчид оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ