Т.Бадамжунайг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна

АТГ-аас Т.Бадамжунайг эрүүгийн хуулийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах зэрэг зүйл ангиудаар буруутган яллагдагчаар татсан. Улмаар хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан. Тиймээс хуулийн дагуу 48 цагийн хугацаа дуусахаас нь өмнө үргэлжлүүлэх хорих саналыг хэлэлцэх учиртай. Гэвч өчигдөр товлогдоод байсан шүүх хурал өнөө хэр нь болсонгүй. Үүний улмаар иргэн Т.Бадамжунайгийн цагдан хоригдох хугацаа өнөөдөр 11 цагт дуусах юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ