Д.Мөнх-Эрдэнээс 82 сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ
Ерөнхий Консул асан, Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /20230.4.06/ хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон уг шүүх хурлын шүүх бүрэлдэхүүн яллагдагч Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутай гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг улсад 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв. Тиймээс түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгохоор боллоо. Шүүх хуралдаан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ