Л.Энх-Амгалан: БЗС-ийн мэдээлэл ил болсноос хойш 100 гаруй сая төгрөгийн зээл төлөгдөж, 10 тэрбум төгрөгөөр яригдаж байсан хохирол 27 тэрбум төгрөг болж нэмэгдсэн
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг холбогдох сайдууд танилцуулж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын засгийн газар удахгүй "Шинжлэх ухаан технологи", "Шинжлэх ухааны парк", "Шинжлэх ухааны академийн хууль" гэсэн гурван том хуулийг өргөн барьж, цаашид Монгол Улс шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийн хөгжилд хүрэх механизмыг бий болгох эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорьж ажиллаж байна.
Ерөнхий сайдын хэлснээр Монгол эрдэмтдийн тархийг улайстал ажиллуулж, үр, өгөөжийг нь хүртэх тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Хамгийн чухал нь шинжлэх ухааныг либералчилах цаг нь болсон байна. Шинжлэх ухаан өөрөө эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, өөрөө орлогоо олдог тогтолцоонд шилжих цаг нь болсон байна" гэлээ.
Үүний дараа сэтгүүлчид дараах асуултыг асуув.
-БЗС-аас зээл авсан хүмүүсийн нэрсийг ил болгосноос хойш эргэн төлөгдсөн зээл бий юу?
-БЗС-аас 231 гэрээгээ биелүүлээгүй хүмүүсийн нэрийг зарласан. Эхний ээлжинд 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учирна гэдэг тооцоо гаргаж байсан бол одоо 27 орчим тэрбум төгрөгийн хохирол учрах тооцоо гарсан.
Тийм учраас 27 тэрбум төгрөгийн хохирол учирч болох эрсдэлүүдийг хэрхэн богино хугацаанд эрсдэлгүй болгох вэ гэдэг ажлуудыг хийж байна. Мөн БЗС-аас зээл авсан хүмүүсийн нэрс ил болсноос хойш нийт 100 гаруй сая төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Энэ асуудлаар баасан гарагийн 11:00 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ