Х.Нямбаатар: "Т.Бадамжунай өөрөө нутаг буцах хүсэлтэй байсан "
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг “Шувуу” ажиллагааны хүрээнд шалгахаар Монголд авчирлаа. Түүнийг Монголд авчрах ажиллагаанд Хууль зүйн сайд Х.Нямбаатар сайд оролцжээ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар " Одоогоор сэжигтнээр тооцон баривчилгаа явуулж байна, цаашид цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх байх. Үүнийг би биш цагдаа, шүүхийн байгууллага шийднэ. Манай явсан бүрэлдэхүүн хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж бичгээ гардуулсан. Энэ хүрээнд Бадамжунайн гадаад пасспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаах утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Тиймээс Филиппин улсын цагдаагийн газраас түүнийг албадан саатуулсан ба энэ нь 10 гаруй цаг үргэлжилсэн. Иргэн Бадамжунай өөрөө албадан гарахад асуудалгүй, нутаг хүсэлтэй байгаагаа хэлсэн" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ