Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг маргааш 09.00 цагт өргөн барина
Парламентад суудалтай улс төрийн гурван төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө бэлэн болгож, өнөө маргаашдаа УИХ-ын даргад өргөн барина хэмээн УИХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдсэн. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Н.Энхболд гишүүн ажиллаж буй. Тэгвэл хуулийн төслийг өчигдөр өргөн барих байсан боловч Ардчилсан намаас зарчмын зөрүүтэй санал гаргасан учраас өргөн бариагүй аж. Тиймээс маргааш өглөө 09.00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барихаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ