Шил ажиллагаа: Тусгай хамгаалалттай газарт хамгийн их газар олгосон нь Д.Оюунхорол сайд

Засгийн газрын “Шил ажиллагаа”-ны хүрээнд Цахим хөгжил, харилцаа  холбооны яамнаас Тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт, эзэмшлийн эрхтэй иргэн, ААН-үүдийн мэдээллийг ил болголоо. Уг мэдээлэл ил болсноор тусгай хамгаалалттай газар нутагт ямар иргэн, ААН хэдэн га газар эзэмшдэг, эзэмших эрхийг хэзээ, ямар зориулалтаар авсан зэрэг холбогдох бүх мэдээлэл ил болж байгаа юм.

ЦХХХЯ-наас ил болгосон мэдээллийг шүүж үзвэл, тусгай хамгаалалттай газар нутагт хамгийн их хэмжээгээр газар олгосон нь 2016 он байна. Энэ онд БОАЖ-ын сайдаар Д.Оюунхорол ажиллаж байсан юм. Тодруулбал, тус онд нийт 82.7 га газар олгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ