АТГ-аас шалгасаар байхад албан тушаалд томилсоор байх уу?
Баянгол дүүргийн ИТХ хуралдаж, Засаг дарга Ө.Сумъяабаатараа огцруулаад байгаа. Хоёронтоо огцорсон Ө.Сумъяабаатарыг энэ удаад жинхэнээсээ явуулах сурагтай. Мөн түүний оронд хэн очих вэ гэдэг яриа аль хэдийнэ дэгджээ. Эх сурвалжийн мэдээллээр, Баянгол дүүргийн Засаг дарга Ч.Мэндбаяр болох тохироонд хүрсэн гэх. Тэрбээр, Баянгол дүүргээс 2020-2024 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Сонгогдохоосоо өмнө Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга хийж байжээ. Харин төлөөлөгч болсныхоо дараа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргаар томилогдсон ч зарим асуудлаас болж хуулийн байгууллагад шалгагдах болсон гэдэг. Тодруулбал, 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл түүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж айл өрх, аж ахуй нэгжийн усны төлбөрт илүү бичилт хийж төрөөс мөнгө завшсан байж болзошгүй хэргээр шалгасаар байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ