Ардчилсан Нам хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй

  Нүүрсний хулгай, болон нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой мэдэгдэл гаргасан талаар Ардчилсан Намын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга Х.Даваадорж танилцуулахдаа "Нэр бүхий УИХ-ын гишүүд гэмт хэрэгт холбогдож шалгуулах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хэлэлцэгдэж байгаа хэдий ч, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоон шийдвэрлэх хуулийн засаглал Монгол Улсад бий.

Ардчилсан Намын даргын зөвлөл 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан. Эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гээд аливаа хууль бус үйлдэлтэй Ардчилсан Нам огтхон ч эвлэрэхгүй бөгөөд хамгаалахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ