Халдашгүй байдлын дэд хорооны хурал дуусч, МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна
Нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж эхэлсэн. Хурал 8 гаруй цаг үргэлжилж дөнгөж сая дууслаа. Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна. Тэд гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой улс төрийн шийдвэрийг гаргах юм.
НЭМЭЛТ:
-Т.Аюурсайханд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэг. Энэ хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хориглосон, нэг хүнийг яллагдагчаар татсан. 119 хүнийг гэрчээр асуусан.
-Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд мөнгө угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Нийт 66 хүнийг гэрчээр асууж, 11 хүн яллагдагчаар татагдаад байна.
-Н.Наранбаатар гишүүний хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэгт яллагдагчаар татагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ