Oлон нийтийг үл хүндэтгэж танхайрах зөрчлийг үйлдсэн гэж үзэж А.Отгонбаатарыг 200 мянгаар торголоо

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нь энэ оны нэгдүгээр 9, 20–ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд очиж, өөрийн цахим хаягаас “live” буюу шууд дамжуулалт хийсэн.

Ингэхдээ шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан шаардлага тавьсан албан хаагчдыг үг хэлээр доромжлон олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг илтэд үл хүндэтгэж танхайрах зөрчил үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар А.Отгонбаатарын дээрх үйлдлийг олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрах зөрчлийг үйлдсэн гэж үзэж 200 нэгжээр торгох шийтгэл оногдууллаа.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ