Бусдын хийснийг БИ дээрээ нялах дуртай сайд
Гадаадын жуулчдад найр тавьдгаараа алдартай аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн попролт хэрээс хэтэрлээ. Өмнө нь цуйван гэж дуулах хоёр Японд хөл алдан гүйж хээр талд хамтдаа хонох болсноо цахим сүлжээгээр нийтэлсэн. Угтаа энэ байдал нь Монголд жуулчин авчрах түүний шинэ бодлого маркетинг юм байх. Гэвч иргэдэд энэ байдал нь тааламжтай санагдсангүй. Ялангуй бүхэл бүтэн улсын сайдын албан үүргийг гүйцэтгэж байж ийм дорой сэтгэж болохгүй гэх мэтээр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байлаа. Нөгөөтэйгөөр түүнийг зөвтгөх ганц зүйл байсан. Ковид цар тахлын хязгаарлалтаас хойш хил нээгээд ирсэн анхны жуулчид болохоор хөөрсөн. Шинэ сайд нэг удаа бодлогогүй байсан л биз хэмээн өхөөрдөж хаацайлж дагаж хөөрсөн хүмүүс ч бий.
Шинэ даргын попролт явагдсаар, харин иргэд хаягдсаар. Саяхан Вьетнамын урлаг соёлын одууд болон 7 сая орчим хандалттай инфлюсерууд Монголд аялж байна гэх мэдээлэл цацагдсан.
Үүнийг яаж алдаж болхов гэх бодлыг өвөрлөсөн Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ цуг агаар салхинд гаръя гэх нэрэмжит үгээ хэлээд амжлаа. Уг нь аль ч улс орны аялал жуулчлал байгаль орчны сайд ийм үйлдэл гаргахгүй. Жуулчдын хөтөлбөр аялал гээд бүгд төлөвлөгдсөн байхад аялагчдыг авчирсан компаниас асуухгүй нийтлэл шууд оруулж байгаа нь соёлгүй үйлдэл мөнөөсөө мөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ