“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж буй этгээдүүдийн нэрс

 Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл /2023.03.07/ өгч байна.


ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР: “Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу нийтдээ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.

Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна.

Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Энэ нь иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар буюу хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан. АТГ-ын удирдлагуудтай уулзаж ярилцсан. Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр НПГ хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар болж байна” гэлээ.

Эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн нэрс:
1. Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд асан
2. Т.Бадамжунай УИХ-ын гишүүн асан
3. Н.Удаанжаргал “Таван Толгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
4. Үржинбадам Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн дарга
5. С.Төмөрбат
6. Т.Отгонбаатар
7. Б.Мөнхзул
8. Т.Даниал
9. Ц.Учрал /Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, аюултай гэмт хэрэгтэн/
10. У.Алтанцэцэг
11. Л.Алтантулга
12. В.Түмэнжаргал
13. Ө.Хонгорзул
14. Ж.Отгонбаатар
15. Г.Мягмаржав
16. Д.Буянцэцэг
17. С.Авжат
18. Б.Билгүүн
19. Ш.Жандос
20. Н. Гэлэгбаатар
21. М.Чимэдорж
22. Б.Учрал
23. М.Жавхлах
24. А.Ганзориг
25. Ц.Цэрэнчимэг
26. Н.Сувд-Эрдэнэ
27. Д.Лүндээдорж
28. Д.Нандинцэцэг
29. Д.Төгс-Эрдэнэ …. гэх мэт хүмүүсийг эрэн сурвалжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ