Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн. Гэвч хуралд оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар ирэх сарын 17 хүртэл хойшилсон. Эл хуралдаанаар 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авсан юм. Эдгээр хүмүүсийн дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулга байна.

Сануулахад, эл хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.

Ташрамд дурьдахад, түүний хувьд нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буйгаас гадна Хөгжлийн банкны хэрэгт "Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барих" төсөл болон Шинэ төмөр зам төсөлд олгосон зээлийн санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгагдаж буй билээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ