Улсын дээд шүүх Ардчилсан намын ДАРГААР Л.ГАНТӨМӨР-ийг албан ёсоор бүртгэлээ
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын даргад Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэлээ.
Ташрамд сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ний өдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан болж нийт гишүүдийн 152 хүний саналаар Лу.Гантөмөрийг сонгож ИХ хурлаараа батламжлаад байсан юм. Тэгвэл УДШ-д намын шинэ даргад бүртгэх хүсэлт ирүүлсний дагуу ийнхүү өнөөдөр УДШ-ээс АН-ын даргад албан ёсоор бүртгэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ