Яллагдагчаар татагдсан Т.Аюурсайханд шүүхээс хилийн хориг тавив

 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авсан байна. АТГ-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд байсан юм.

Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ.

Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ