Монголбанк нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авжээ

Монголбанк 2023 оны нэгдүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан авжээ. Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Ташрамд дурьдахад Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд 2023 оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216,205 төгрөг байсан бол дундаж үнэ 210,307 төгрөг байлаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ