ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавилаа
Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг энэ сарын 2-ны өдөр Эрүүийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчаар татсан. Улмаар Монгол Улсын хилээр гарах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд шилжүүлжээ. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Түүнийг нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлаж, хилийн хориг тавилаа. Үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгууллаттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх заалтаар яллах дүгнэлтийг үйлдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ