ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ

Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа 17 хүний нэрийг зарлаад буй. Одоогийн байдлаар уг асуудлаар 36 хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай мэдээлсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АТГ-аас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

·        “Прокурор хэрэг бүрэн нотлогдсон байна гэж үзвэл мөрдөгчийн саналын дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Шүүх хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай эсэхийг шийднэ. Ингэж байж Үндсэн хууль, эрүүгийн хуульд заагдсаны дагуу энэ хүн гэм буруутай байна гэж тооцогддог” хэмээн Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор​​​​​, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболд тайлбарлаж байсан юм.

 

УИХ-ын гишүүдээс А.Адъяасүрэнд нүүрсний хэргийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас гаргаад байгаа бол Ж.Мөнхбат гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хуулийн байгууллага шалгах шаардлагатай бол бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ