Х.Нямбаатар: “Facebook” компанийн Азийг хариуцсан захирлыг ажлаас нь халуулах албан бичиг хүргүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр энэ үеэр “Facebook" компанийн Азийг хариуцсан захиралыг ажлаас нь халуулах хүсэлтээ илгээх гэж байгаа талаар мэдээлэв. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Миний зүгээс Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас халж өгөөч гэсэн албан бичгийг ирэх даваа гарагт “Facebook" компани руу илгээх гэж байгаа. Тэр нөхөр надтай уулзаж, хамтарч ажиллая гэсэн нь үнэн. Мөн арваннэгдүгээр сард ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн. Гэтэл гэнэт намайг хамгийн худалч хүн болгочихлоо. Надтай уулзсан 2 цаг 30 минутын аудио бий. Хурал дээр Жорж Чен бүр айхтар зүйл ярьж байсан.

Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэж, дайрсан. Энэ бол байж болохгүй зүйл. Хоёрдугаарт, “Facebook” компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Гэтэл оролцохын дээдээр оролцсон. Манай улсын зарим төрийн алба хаагчид руу дарамталсан мэйл явуулсан. АНУ-аас Монгол Улсад дарамт шахалт үзүүлж, хориг тавина гэсэн утгатай мэйл ирүүлсэн. Тиймээс Жорж Чен гэдэг хүнийг ажлаас нь халуулах бичиг илгээнэ. Мөн надаас уучлалт гуйхыг шаардана. Уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ